Админаас түлхүүр авахгүй
Өөрөө бүртгүүлж, өөрийн төхөөрөмжөө холбоно. Холболтын түлхүүр автоматаар үүсч, суулгагчид шингэнэ — хуулж, бичих зүйл байхгүй.
Гэр, оффис, үүлэн дэх төхөөрөмжүүдээ хаанаас ч аюулгүй холбоорой. ErdNetwork Mesh нь Монголдоо байрлах удирдлага болон дамжуулагч сервертэй хувийн сүлжээ юм.
derp.erdnetwork.mnӨөрөө бүртгүүлж, өөрийн төхөөрөмжөө холбоно. Холболтын түлхүүр автоматаар үүсч, суулгагчид шингэнэ — хуулж, бичих зүйл байхгүй.
Шууд холболт үүсэхгүй үед траффик гадаадын биш, Улаанбаатар дахь MIX дамжуулагчаар явна. Хоцрогдол бага, хурд тогтвортой.
Бүртгэл бүр тусдаа орон зайтай. Та зөвхөн өөрийн төхөөрөмжөө харж, удирдана; бусад хэрэглэгч таныхыг харахгүй.
Төхөөрөмж хоорондын траффик төгсгөлөөс төгсгөл хүртэл шифрлэгдэнэ. Дамжуулагч сервер ч агуулгыг уншиж чадахгүй.
Google эсвэл имэйлээр нэг минутын дотор.
«Төхөөрөмж холбох» товч танд зориулсан бэлэн суулгагч үүсгэнэ.
Төхөөрөмж таны сүлжээнд орж, самбарт харагдана.
Туршилтын хугацаанд үнэгүй. Бүртгүүлээд эхний төхөөрөмжөө холбоорой.
Сайн байна уу, !
| Төхөөрөмж | Хаяг | Төлөв | Сүүлд холбогдсон | |
|---|---|---|---|---|
| Ачаалж байна… | ||||
Товч дарна. Систем нэг удаагийн холболт бэлдэх бөгөөд түлхүүрийг та хуулах шаардлагагүй.
Файлыг татаж аваад баруун товч → «Run as administrator» гэж ажиллуулна.
Terminal дээр дараах командыг ажиллуулна:
Энэ холболт нэг төхөөрөмжид, 24 цаг хүчинтэй.
Туршилтын хугацаанд үнэгүй. Төлбөртэй багцууд дараа зарлагдана; үнэгүй хэрэглэгчид гэнэт тасрахгүй.
Траффик төхөөрөмж хооронд шифрлэгдэнэ. Бид зөвхөн төхөөрөмжийн нэр, хаяг, холболтын төлөвийг харна.
Windows, macOS, Linux, Android, iOS. Холболт Tailscale клиентээр хийгдэнэ.
Шууд холболт үүсэхгүй үед траффик дамжуулдаг сервер. Манайх Монголдоо байрлах тул хоцрогдол бага.